Бага насны гурван охин шагай хүрсэн хогон дунд 250 орчим амьтантай амьдарч байжээ

 

АНУ-ын Флорида мужийн цагдаагийн газрын мэдээлснээр 10-аас доош насны эгч дүү гурван охин 245 ширхэг амьтны хамт, шагай татсан хогтой байшинд амьдарч байсан гэжээ.

 

191022140600 children animal crime 7 exlarge 169

 

Уг байшинд бага насны гурван охины хамт эцэг эхээс нь гадна дөрвөн нохой, гар далавчтай ууттан амьтан 10, зараа, 14 шувуу, 23 гөлчгийтэй 60 харх амьдарч байсан гэжээ.

 

191022133334 children animal crime 1 exlarge 169

 

Цагдаагийн тайлан мэдээнд бичсэнээр бага насны охидын аав Грегг Нелсон гэртээ эрүүл мэндийн үзлэг хийлгэхээр дуудлага өгсөн байна. Тэрээр эхнэр Сюзан Нелсон, найз охин Мелисса Хамилтоны хамт амьдарч байгаад тэднээс хоёулангаас нь салахаар шийджээ.

 

73057088 2594829417271142 3594670245572247552 n

 

Байшинд байгаа амьтдын зарим нь торонд, бусад нь гэрийн эзэд шиг сул чөлөөтэй амьдарч байсан гэв. Зарим амьтад үхсэн байсан гэжээ. Хүүхдүүд уг хог хаягдал, амьтад дунд хэр удаан амьдарсан нь тодорхойгүй ч амьтдыг нэн даруй байшингаас гаргаж амьтан хамгаалах газарт шилжүүлсэн байна.

 

191022134925 children animal crime 5 exlarge 169

dog cage

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.