Сэрэмжлүүлэг: Дорноговь, Сүхбаатарын нутгаар их хэмжээний цас орно

 

Өнөө шөнө Дорноговь, Сүхбаатарын нутгаар, маргааш өдөр Дорнодын өмнөд хэсгээр их хэмжээний цас орж, замд халтиргаа гулгаа үүсэж, даваа гүвээ хаагдаж болзошгүйг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.

Дорноговь аймгийн нутгаар: Өнөө шөнөдөө нутгийн төв болон өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи секундэд 5-10 метр, зарим үед түр зуур 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур сэрүүсч 6-11 градус хүйтэн байна.

Энэ сарын 25-29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг,. Салхи 25-26-нд Алтайн салбар уулсаар, 27-нд ихэнх нутгаар, 28-нд зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

21019 tun

Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.

21019 tem1

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.