Цахилгааны шөнийн тарифыг хэрэгжүүлэх эсэх нь тодорхойгүй байна

 

Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Гэр хорооллын өрхөд цахилгаан Эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журмыг ч баталсан. Тэгвэл уг журмыг энэ жил хэрэгжүүлэх эсэх тогтоолыг Эрчим хүчний зохицуулах хороо гаргаагүй байна.

. Өнгөрсөн онуудад арваннэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-н хүртэл айл өрхийн оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны төлбөрийг чөлөөлдөг байсан” гэв.

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд өгсөн яриандаа “Өнгөрсөн онуудад мөрдөгдөж байсан хөнгөлөлт хэвээрээ” гэх хариулт хэлсэн.

Тэгтэл Эрчим хүчний зохицуулах хорооноос шөнийн тарифын хөнгөлөлтийн тогтоолыг өнөөдрийг хүртэл гаргаагүй байна.

ffdadbfd7328d0b37d806fe7327f53141115b35d

Эрчим хүчний зохицуулах хорооноос 2017 оны долоодугаар сарын 4-ний өдрийн 203 дугаар тогтоолоор “Нийслэлийн гэр хорооллын өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх ” гэж тогтоосон.

Өнгөрсөн жил улсын хэмжээнд 135 мянган айл энэхүү хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсанаас 120 мянга нь нийслэл хотод, 15 мянга орчим нь аймаг, орон нутагт байжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.