Ханхүү Уильям дүү Харридаа санаа зовж байна

 

Кэмбрижийн гүн, ханхүү Уильям өөрийнх нь сэтгэцийн эрүүл мэнд, харилцааны талаар ярьсан дүү Харридаа санаа зовж байгаа тухайгаа ярьсан байна. Харри өнгөрсөн ням гарагт  гэр бүлээ үргэлж хамгаалахаа, түр хугацаанд хатан хааны гэр бүлийн гишүүний хүлээсэн үүргээс татгалзахаа, ахтайгаа сайн муу харилцаатай байсан талаар ярьсан юм.

Харин Уильям Сассексын гүн болон гүнгийн авхай нарын бүх зүйл сайн байгаа гэдэгт найдаж байна хэмээн хэлжээ.

Их Британийн ханхүү нар хамтран удирддаг байсан хандивын байгууллагын үйл ажиллагааг тусад нь салгах болсон тухайгаа өнгөрсөн хугацаанд мэдэгдсэн билээ. Үүнээс хойш хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй холбоотой дуулиан гарч, Харри Меган нар шүүхэд зарга үүсгээд байгаа юм.

 

 109315010 414d3476 a08d 4b89 87be e6167c59c384

 

Харри өөрийнхөө гэр бүлийг ээж шигээ хэвлэлийнхний бай, цуу ярианы хохирогч болгохгүй хэмээн удаа дараа мэдэгдсэн билээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.