СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-10-22

Нүүрс түлж, хар утаа гаргасан айл ѳрхүүдийг өндөрлөг газраас хянаж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

 

ЦЕГ, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын ерөнхий газраас "Шахмал түлш"-тэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн байдлаар угаарын хийн хордлогоор зургаан дүүргийн 538 иргэн эмнэлгийн байгууллагад хандаж, 41 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 8 иргэн нас барсан байна. Үүний дотроос бага насны 226 хүүхэд угаарын хийнд хордож, эмнэлгийн тусламж авчээ.

Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Цагдаагийн байгууллагаас шахмал түлштэй холбоотой хэрэгт онцгойлон анхаарч ажиллаж байгаа. ” гэсэн юм.

Агаарын бохирдлыг бууруулахын тулд Засгийн газрын зүгээс шийдвэртэй арга хэмжээ авч ажиллаж байгаа юм. Гэвч иргэдийн хувьд түүхий нүүрсийг хууль бусаар зөөн оруулж ирж байгаа нь Улаанбаатар хотыг утаагаар хордуулж байгааг тогтоосон.

Иймд гэр хорооллын өндөрлөг газруудад хяналтын цэг ажиллаж байна. .

Иргэдээс хураан авсан түүхийн нүүрсийг “Амгалан” ДЦС-д зарж мөнгөөр нь шахмал түлш авч өгч байгаа талаар ЦЕГ-аас мэдээлэв.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Манай газрын зүгээс сайжруулсан түлшинд тогтмол хяналт шалгалт хийхэд стандартын шаардлага хангасан гэх дүгнэлт гарч байгаа. . Өнөөдрийн байдлаар Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн иргэдээс угаарын хийн хордлогод хордсон гэх дуудлага хамгийн их ирсэн. Иргэд НМХГ-аас тодруулах мэдээлэл зөвлөгөө авах бол 70128012 дугаарт хандахаас гадна шахмал түлштэй холбоотой зөвлөмж, мэдээлэл авах бол 70775000 гэсэн дугаарт залгах боломжтой” гэв.

Түүнчлэн УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгч нарыг сайжруулсан түлшийг зөв хэрэглэх талаар тойрог, дүүрэг, хороодын иргэддээ мэдээлэл өгөхийг ЦЕГ, НМХГ-аас уриаллаа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.