Ган гачгаас болж 50 гаруй заан үхжээ

 

Зимбабве улсын Хуанге үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн хоёр сарын хугацаанд багадаа 55 заан ган гачгаас болж өлсөж үхсэн байна. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн төлөөлөгчийн хэлснээр үүссэн нөхцөл байдал гамшгийн түвшинд хүрсэн бөгөөд заанууд идэх хоолгүй болж өлсөж, цангаж үхэж байгаа нь маш том бэрхшээл, асуудал гэжээ.

Зарим заанууд устай газарт хүрэхээсээ ердөө 50 метрт үхсэн байдалтай олдсон байна. Энэ нь заанууд хол замыг туулж ирэн, ус уухаасаа өмнө хүрч чадалгүй үхсэн бололтой харагдаж байна гэж үзжээ.

 

3400

 

Заанууд нь Хуанге цэцэрлэгт хүрээлэнгийн ургамал ногоог ихээр устгаж байна гэж байгаль хамгаалагчид үздэг.. Засгийн газраас ямар ч тусламж дэмжлэг үзүүлдэггүй тул эндэхийн ажилчид худаг ухаж ус гаргахыг оролдсон боловч хөрөнгөгүй учир ажил нь зогсчээ.

Энэ жил ган гачгаас болж Зимбабве улс их хэмжээний ургац алдаад байгаа юм. Мал амьтнаас гадна эдийн засгийн хямралтай зэрэгцэн тус улсын хүн амын 1/3-т нь хүнс тэжээлийн тусламж шаардлагатай байна гэжээ..

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.