Тайландын хаан, хатны байр сууринд санаархсан бага эхнэрийнхээ цол тэмдгийг хураав

 

Тайланд улсын хаан Важиралонгкорн бага эхнэрийнхээ зэрэг дэвийг бууруулж, цолыг нь хураасан тухай мэдээлж байна. Зүй бус зан авир гаргасан болон хааны эсрэг үнэнч бус байдал үзүүлж, хатны байр сууринд санаархсан тул арга хэмжээ авсан гэжээ.

Албан ёсны эх сурвалж Хааны эхнэрүүдийн нэг Сининат Вонгважирапакди биеэ зүй бус авч яван хэт их амбиц гарган, өөрийгөө улсын хатан мэт авирласан нь хүндэтгэлгүй хандсан явдал мөн гэж үзсэн тухай дамжуулсан байна.

Хаан өнгөрсөн тавдугаар сард Сутида хатантай ураг барилдсанаас ердөө хоёр сарын дараа бага эхнэр Сининаттай гэрлэсэн юм. .

 

 109315249 hi056071401

 

Гэвч хаанаас шагнасан төдийгүй цэрэг армиас олгосон бүх цол тэмдгээ хураалгасан талаар даваа гарагт Royal Gazette сонинд нийтлэгдсэнээр Сининат эзэн хааны хайр ивээлийг хүртэхээ болино гэсэн үг юм.

 

 109315247 hi056071487

 

ВВС агентлагийн мэдээлж буйгаар Сининат нь Тайландын эзэн хаантай ураг барилдахдаа хатны зэрэгт өргөмжлөгдөх хүсэл сонирхолтой байсан ч түүнд хааны эхнэрийн цол тэмдэг шагнасан учир эсэргүүцэл үзүүлсэн байж магадгүй. Сининатын цол, зэрэг дэвийг хураасан үнэн шалтгааныг хэзээ ч олон нийтэд дэлгэн хэвлэл мэдээллээр мэдэгдэхгүй ажээ.

Тайландын хааны өмнөх эхнэрүүд

Тайландын эзэн хаанаар эцгийгээ таалал төгссөнөөс хойш 2016 онд өргөмжлөгдсөн .

 

3497

 

Тэрээр анхны эхнэр гүнж Соамсавалитай 1977-1993 оны хооронд хамтран амьдарч байсан бол хоёр дахь эхнэр Ювадида Полпрасерттэй 1994-1996 онд, гуравдахь эхнэр Срирасми Сувадитай 2001-2014 оны хооронд хамтран амьдарч энэ жил Сутидаг хатнаараа өргөмжилсөн билээ.

Тайланд улсад эзэн хаанаа эрхэм дээдээр хүндэлж зүй бус, үл хүндэлсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцож хатуу шийтгэдэг. Ордон доторх амьдрал олон нийтээс үргэлж далд өрнөсөөр ирсэн.

Энэ удаа Сининатад тохиолдсон явдал өмнө нь хааны хоёр ч эхнэрт тохиож байсан юм. 1996 онд түүний хоёр дахь эхнэр цолоо хураалгаж АНУ руу цагаачилсан бөгөөд дундаасаа гарсан дөрвөн хүүгээ хаан эзэн өсгөхөөс татгалзсан билээ.

Үүний дараа 2014 онд гурав дахь эхнэр Срирасмиг мөн адил цол хэргэмийг нь хурааж, шүүхээс цөллөгт явуулах шийдвэр гаргасан юм. Хаан түүнээс гарсан 14 настай хүүгээ Герман, Швейцарь улсуудад өсгөж байгаа ажээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.