ВИДЕО: Марк Селби аварга "English Open"-д хол тасархай түрүүллээ

73446327 10156364186842062 7300360813015990272 o 01 

Нийт 128 тамирчид долоо хоногийн турш өрсөлдсөнөөс дэлхийн гурван удаагийн аварга Марк Селби түрүүллээ. Одоо дэлхийн чансааны 5-д эрэмбэлэгдэж буй Марк Селби аваргын хувьд одоогоос яг жилийн өмнө "China Championship" тэмцээнд түрүүлснээсээ хойш ямар нэгэн тэмцээнд түрүүлээгүй байлаа. Тэрээр хагас шигшээд Марк Аллентэй тулсан ба уг тоглолт маш ширүүн өрнөж 6:5 харьцаагаар ялалт байгуулан шигшээ тоглолтод оролцох эрхээ авсан.

73446327 10156364186842062 7300360813015990272 o

Хоёр тамирчны хувьд өмнө нь 16 удаа учраа тааран тоглож хожил хожигдлын харьцаа нь тэнцээд байсан юм. Ийнхүү 17 дахь удаагаа учраа таарахдаа хайнаа хагалах тоглолтоо хийсэн нь чансаа олгох "English Open" тэмцээний хагас шигшээ тоглолт байлаа. Уг тоглолтын бүтэн бичлэгийг үзэж сонирхоно уу.

Харин аваргын төлөө одоо дэлхийн чансааны 12-т эрэмбэлэгдэж буй Дэвид Гилберттэй учраа таарлаа.

75258564 10156367123507062 602213762757296128 o

Тэд энэ жил дөрөв дэх удаагаа учраа таарч буй нь энэ юм. Өмнөх гурван тоглолтдоо энэ тэнцүүхэн тоглолтыг үзүүлдэг байсан бол "English Open" тэмцээний финалд сэтгэл зүй болон ур чадварын хувьд Марк Селби харьцангуй илүү байж 9:1 харьцаагаар төгс ялалт байгууллаа. 

 72678383 10156368243122062 8307498599176994816 o

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.