Нийслэлд хэрэгжих төслүүдийн 20 хувь нь газар болон зураггүй гэх шалтгаанаар зогсчээ

 

Гэвч дээрх ажлын тендер шалгаруулалт 2019 оны есдүгээр сарын 20-ны байдлаар ердөө 82,7 хувьтай байгаа аж. Мөн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зураг төсөвгүй 86, газаргүй гэх шалтгаанаар 34 төслийн ажил удааширч зогсчээ. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр зураг төсөвгүй 247, байршил тодорхой бус 3, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр зураг төсөвгүй 174, газаргүй 1, байршил тодорхойлох 50 төсөл арга хэмжээ удаашралд оржээ.

Хөрөнгө оруулалтын ажлууд удаашралтай байгаа шалтгаан нь газрын асуудал шийдвэрлэгдээгүй, зураг төсөв, ажлын даалгавар бэлэн болоогүй зэрэг бэлтгэл ажил дутуу хангасан зэрэг шалтгаанаас хамаарч байгаа аж.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.