Ядуу орнуудад 10 настай хүүхдүүдийн 90 хувь нь бичиг үсэг тайлагдаагүй

 

Дэлхийн ядуу буурай улс орнуудад амьдардаг 10 настнуудын 90 хувь нь буюу 10 хүүхэд тутмын ес нь бичиг үсэг тайлагдаагүй гэсэн судалгаа гарчээ. Харин эсрэгээрээ чинээлэг орнуудад 10 настай хүүхдүүдийн ес хувь нь бичиг үсэг тайлагдаагүй байна.

Уг судалгааг Дэлхийн банк, НҮБ хамтран хийжээ. Ядуу буурай болон дундаж улс орнуудад нийт 135 улсыг багтаажээ. Эдгээр 135 улсад 10 настай хүүхдүүдийн талаас илүү хувь нь уншиж бичиж сураагүй байна.

Дэлхийн банкны боловсрол харицсан захирал Жайме Саведра “уншиж сурна гэдэг хүүхэд бүрийн амьдралд хамгийн чухал зүйл, суурь мэдлэг. Уншиж бичиж сурснаар нийгэмд хөл тавин орохын өмнөх бэлтгэл, суралцаж боловсрохын эхлэл болдог” гэжээ. Боловсролын хомсдлын арилгах нь ядуурал, өлсгөлөнтэй тэмцэхтэй адил нэн тэргүүний чухал асуудал болоод байгааг тэрээр онцлов.

 

3000

 

Save the Children хөтөлбөрийн боловсролын бодлого хариуцсан дарга Жосеф Нан О Рейлли “сургалтын чанар бол дэлхийн хэмжээнд яригдаж буй гол сэдэв боловч сайжруулахын тулд нэн даруй арга хэмжээ авах хэрэгтэй. 10 нас хүрсэн хүүхдүүдийг уншиж сургах нь тэдний боловсролын баталгаа болно. Хөгжиж буй орнуудын Засгийн газрууд үүнд санхүүгийн болоод техникийн олон талаар илүү тусалж дэмжих хэрэгтэй байна” хэмээн ярьжээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.