LIVE: Снукер биллиардын "English Open" Ронни О Сулливан тоглож байна

 

Снукер биллиардын 2019/2020 улирлын дөрөв дэх чансаа олгох тэмцээн болох English Open тэмцээний шилдэг 32-т "Пуужин" хочит Ронни О Сулливан болон "Персийн хунтайж" хочит Ираны шилдэг биллиардчин Хоссен Вафай нарын тоглолтыг шууд дамжуулан үзүүлж байна. 

181382937 01

Хоссен Вафай нь снукер биллиардын спортын түүхэнд хамгийн анхны Иран тамирчин юм. Түүнийг Ираны "Ронни" хэмээн цоллодог байсан ч эхэндээ түүнд Английн виз олгодоггүйн улмаас томоохон тэмцээнд оролцож чаддаггүй байлаа. 2015 оноос түүнд виз олгож эхэлсэн ба тэрээр тогтмол амжилтаа ахиулж яваа тамирчин юм. Энэ онд тэрээр China Championship тэмцээнд хагас шигшээ хүртэл тоглосныг бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.