Брексит-д зориулсан 24 каратын алтны хольцтой франц дарс үйлдвэрлэжээ

 

БРЕКСИТ гэдэг нэрийг сонсоод Их Британи Европын холбооноос өрх тусгаарлаж буй адармаатай үйл явдлыг санагдуулах нь гарцаагүй. гэж Францын дарс үйлдвэрлэгч Golden Emotion компани үзжээ.

Тиймээс Брексит нэртэй 24 каратын алтан тунадастай онцгой дарсыг цөөн тоогоор үйлдвэрлэсэн байна. Их Британий төрийн далбаагаар чимэглэсэн, алтан ширхэгтэй дарсны лонхон дээр “Брексит. Бид түүхийг бүтээв” гэж бичжээ. .

 

http%3A%2F%2Fcdn

 

Golden Emotion франц дарсны компани лонхнуудаас гадна Брексит гэсэн үнэртэй усны сав, лаа зэргийг үйлчлүүлэгчдэдээ санал болгожээ. Хэдийгээр энэ үг Британийн түүхэнд тодоор бичигдэх ч тоймгүй их маргаан дагуулж байгаа билээ. Худалдаанд гарснаас нь хойш францууд британи найзууддаа зориулж худалдаж авах нь элбэг байна гэжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.