LIVE: Ч.Хүрэлбаатар: Монгол улс Саарал жагсаалтад өмнө нь нэг ороод гарсан
Манай улс олон улсын мөнгө угаах терроризмтой тэмцэх ФАТФ-ын саарал жагсаалтад орох эсэхийг өнөөдөр Францад эхэлсэн хурлаар шийдэх ёстой. Одоогийн байдлаар ямар нэгэн хариу ирээгүй байгаа ажээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.
- Ер нь саарал жагсаалтад орсон байсныг нуусан юм уу?
-Манайх Саарал жагсаалтад өмнө нь нэг ороод гарсан. Эрчимтэй хяналт гэж байдаг. Австрали, Тайландад болсон хурал дээр өмнө нь хоёр удаа тайлангаа тавьсан. Одоо Францад болох хурлаар шийдвэрлэгдэнэ.
-Арилжааны банкууд хөрөнгийн эх үүсвэрээ нэмэгдүүлсэн эх үүсвэрээ тодруулахад Монгол банкинд хэдий хугацаанд тодруул гэдэг шаардлага тавьсан уу?
-Сая 8 сард шалгалт орсон. Аудитын дүгнэлт 9 сард гарсан байх ёстой. Үүнийг нь бид хянах ёстой. Анх 40 орчим шаардлага тавьснаас одоо биелүүлэх шаардлагатай 5 үлдсэн. Хамгийн гол нь санхүүгийн хяналт. Мөнгө угаах боломжтой салбарт санхүүгийн хяналтыг хэр тавьж байна. Илэрсэн тохиолдолд яаж шийдэж байна вэ гэдэг нь асуудал болоод байна.
-Та Сангийн сайдын хувиар ФАТФ-ын хуралд явах ёстой байсан уу?
-Би Сангийн сайд. Мөнгө угаах терроризмтой тэмцэх үндэсний хороо гэж бий. Хуульзүйн сайд ахалж, Тагнуулын дарга орж ажилладаг.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.