Нимгэн усны хувцастай Тайваний жуулчныг саатуулж, торгожээ

 

Филиппин улсын Боракай арлын далайн эргийн амралтын газарт нимгэн дотуур хувцастай нарлаж байсан тайвань эмэгтэйг барьж саатуулан торгосон байна. Тус улсын мэдээллийн агентлагийн дамжуулснаар эмэгтэйн өмссөн бикини буюу усны хувцас хэтэрхий нарийн, нимгэн байсан гэжээ.

. Цагаан өнгийн үзэсгэлэнт эргээрээ алдартай Боракай арлын цагдаа нар эмэгтэйг насанд хүрэгчдэд зориулсан, эротик хувцас өмссөн гэж үзэн саатуулж, 48 ам.доллараар торгожээ.

 

d4ee9a60 ec4b 11e9 bfff 342e8e75f20f

 

Цагдаагийн дарга Жесс Байлон хэлэхдээ хосуудын дотуур хувцас, хувийн сонирхол өөр байж болох ч тэд улс үндэстний соёл, уламжлалыг хүндэтгэх хэрэгтэй гэсэн байна.

 

1571027907630 GFA2F21O7

 

. Дэлхийн хамгийн алдартай далайн эргүүдийн нэг дахин нээгдэхдээ нэг удаагийн хуванцар эд зүйл хэрэглэхгүй байх зэрэг хэд хэдэн шинэ дүрэм журмыг хэрэгжүүлж эхэлжээ.

 

http%3A%2F%2Fcdn

 

Эх сурвалж: www.cnn.com 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.