Иран улс 40 тэрбум ам.долларын байгалийн хийн нөөц илрүүлжээ

 

Иран улс 400 сая баррель буюу 40 тэрбум ам.долларын ашиг орлого бүрдүүлэх боломжтой байгалийн хийн асар том нөөц орд илрүүлсэн гэдгээ ням гарагт мэдэгджээ. Персийн булангаас холгүй, Фарс мужийн баруун өмнөд хэсэгт байрлах Эрамд уг нөөц буй гэжээ.

Тус улсын үндэсний газрын тосны компаний мэдээлж байгаагаар Эрам 540 тэрбум куб метр орчим хийн нөөцтэй гэж урьдчилан таамаглаж байна. Компаний менежмент хариуцсан дэд захирал Реза Денганы хэвлэлийн хурал дээр хэлснээр гэжээ.

Саудын Арабын газрын тос тээвэрлэгч хөлөг, үйлдвэрүүд удаа дараа халдлагад өртсөний дараа Ираны газрын тос тээвэрлэгч усан онгоц дайралтад өртсөнөөр бүс нутгийн байдал хурцадсан.

Ираны эрх баригчид АНУ хориг тавьсан ч газрын тосны үйлдвэрлэлээ зогсоохгүй хэмээн байр сууриа хамгаалсаар байгаа юм. Реза Денганы хэлснээр тус улс газрын тосны баттай нөөцөөр дэлхийд дөрөвдүгээрт ордог ажээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.