ВИДЕО: Японд 110,000 орчим хүн аврах ажиллагаанд нэгдлээ

 

Японы арлыг өнгөрсөн бямба гарагт Хагибис далайн шуурга дайран өнгөрснөөс багадаа 31 хүн амиа алдаад байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна. Зарим эх сурвалжууд 175 иргэн гэмтэж бэртэн, 230,000 хүнийг нүүлгэн шилжүүлсэн тухай мэдэгджээ.  

Хагибис далайн шуурганы улмаас нийслэл Токио хотын өмнөд нутагт хөрсний гулсалт үүссэн. Армийн 27,000 бие бүрэлдэхүүн, албаны болоод сайн дурын аврагчид хар салхины дараах нутаг дэвсгэрийг сэргээн засварлах, аврах ажиллагаанд оролцож байна.

 

 109213281 2badf5ff 536f 4317 92aa 4ebdc853e12f

 

Нагано дүүрэгт оршин суугчид үерээс зугтаж байшингийн дээвэр дээр боогдсон байгааг нисдэг тэргээр аварч байна.

 

3000

 

Ерөнхий сайд Шинзо Абэ шаардлагатай бол цэргийн бие бүрэлдэхүүнийг нэмж дайчлах ба  Засгийн газар бүх боломж, нөөцөө дайчлан ажиллана гэжээ. Ням гарагт хар салхины хүч саарч, Япон улсын нутаг дэвсгэрийг орхисон байна.

Нийслэл Токио хотод 150,000 айл гэрэл цахилгаан, усгүй болжээ. .

 

191013122146 01 typhoon hagibis 1013 exlarge 169

 

Амралтын хоёр хоногт буюу 48 цагийн дотор Фужи уулын орчимд хуртунадасны хэмжээ метр гаруйд хүрчээ. Ард иргэд урьд өмнө ийм их хэмжээний бороо орж байсныг хараагүй хэмээн ярьсан байна.

 

191012182847 08 typhoon hagibis 1012 exlarge 169

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.