Энх тайвны 100 дахь Нобелийн шагналыг Этиоп улсын Ерөнхий сайд Абий Ахмед хүртлээ

 

Норвегийн Нобелийн шагналын хорооны дарга хатагтай Берит Рейс Андерсен манай цагаар 17 цагт, Ослогийн цагаар үдээс өмнө 11 цагт зуу дахь энх тайвны Нобелийн шагналын эзнийг зарлалаа. Энэ жилийн

Тэрээр олон улсын хамтын ажиллагаа, энх тайвны төлөө хүчин чармайлт гарган ажиллаж Этиоп, Эритрей улсуудын хилийн зөрчил маргааныг шийдвэрлэх чухал санаачилга гарган юм. Нобелийн шагналын хороо Ерөнхий сайдын хичээл зүтгэл олон зуун хүний аж амьдрал, ирээдүйг аварсан хэмээн үнэлжээ. 

 

191009094116 abiy ahmed 190827 exlarge 169

 

Абий Ахмед Ерөнхий сайдаар сонгогдохоос өмнө хоёр улсын хилийн маргаан 20 орчим жил үргэлжилж хилийн дагуух бүс нутагт эдийн засаг, хүмүүнлэгийн асар их хэмжээний гарз хохирлыг учруулаад байсан юм. .

43 настай Этиоп улсын Ерөнхий сайд саяхан хөрш Судан улс дахь улс төрийн хямралын дараах энхийн хэлэлцээрт чухал үүрэг гүйцэтгэсэн гэж олон улсын ажиглагчид үзсэн байна. Тэрээр зөвхөн улс орондоо төдийгүй Африкийн бүсэд энхийг сахиулах их үйлс нь дөнгөж эхэлж байгаа ажээ.

Нобелийн энх тайвны шагналтныг нэрлэхээс өмнө олон улсын эх сурвалжууд Австралийн Ерөнхий сайд Жакинда Ардерн, Бразилийн уугуул иргэдийн төлөөлөгч Амазоны ширэнгэн ой хамгаалагч Раони Метуктир болоод 16 настай цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Грета Тунберг нар хүчтэй өрсөлдөгчид хэмээн нэрлэж байсан юм.

 

95253510 de3b 11e9 94c8 f27aa1da2f45 image hires 132911

191009094549 jacinda ardern 190125 exlarge 169

 

Эх сурвалж: www.cnn.com, www.theguardian.com 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.