Маргааш бүх нийтээр "Мод тарих үндэсний өдөр"

 

Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор 2019 оны намрын бүх нийтээр мод тарих өдрийг аравдугаар сарын 12, 13-нд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Үүнтэй холбогдуулан нийтийн эзэмшлийн талбай, амьдардаг орчиндоо мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, цэнэг усалгаа хийх зэргээр орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалж байна.

.

72751705 777143009382550 8476693802101243904 n 20191011010812

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өмнө нь мод тарьсан иргэд, байгууллагууд.

Мөн Нийслэлийн Байгаль орчны газар, Ус сувгийн удирдах газар хамтран Гачуурт дахь ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүс дэх 100 га талбайн ойжуулалтын ажлыг 11:00 цагаас, Дээндийн амны ойн цэвэрлэгээний ажлыг 13:00 цагаас хэвлэл мэдээллийн байгууллагуудад танилцуулна.  2018 оноос эхлэн нийслэлийн есөн дүүрэгт хортонд идэгдсэн, түймэрт өртсөн, мод тарих боломжтой 1884 га талбайн байршлыг урьдчилан төлөвлөж, өөрсдийн хөрөнгөөр дээрх газруудад мод тарих хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулах замаар таримал ойг улсын санд хүлээн авах шинэ менежментийг хэрэгжүүлж байгаа тул дээрх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой иргэд, байгууллагууд Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтэст хандахыг хүсье. 

61135617 2396561410619818 7479202289148755968 n 20191011010054

Энэ өдрүүдэд НБОГ-аас “Нандин найзууд” ТББ-тай хамтран Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Их Баян дахь ойн сан бүхий газарт цэвэрлэгээний ажлыг аравдугаар сарын 12-нд, Монголын Уулчдын үндэсний холбоо, . Арга хэмжээний үеэр уулчид, уулын клубүүд, ууланд алхах сонирхолтой иргэдэд "UIAA" олон улсын уулын холбоо болон "Петцел сан", Монголын уулчдын үндэсний холбооноос "Газрын зураг болон компастай хэрхэн ажиллах" талаар сургалт явуулна.

Мод тарих арга зүйг үзүүлсэн зурагт хуудас, сэрэмжлүүлэг, видео хичээлтэй танилцана уу.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.