Турк улс Сирийн нутагт дайралт хийснээр 24 цагийн дотор 64,000 иргэн дүрвэжээ

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн ням гарагт Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай утсаар ярьж дипломат хэлэлцээр хийсний дараа Сирийн хойд нутгаас цэргээ татахаар болсныг лхагва гарагт мэдэгдсэн. Үүний дараа Туркийн цэргийн хүчин Сиритэй хиллэдэг бүс нутагт курдуудын эзэмшил газарт дайралт хийлээ.

Туркийн цэргийн дайралт эхэлснээс хойш 24 цагийн дотор 64,000 иргэн дүрвэсэн байна. Цэргийн ажиллагаа цаашид зогсолтгүй үргэлжилбэл 450,000 иргэн орон гэрээсээ дүрвэж зугтана гэж үзэж байгаа юм. .

 

4d77a07e aa11 41e5 a1f4 efa637ecb6be

 

АНУ Туркийн цэргийн ажиллагаанд хориг тавихад нөлөө үзүүлж чадах хамгийн чухал улс орон гэдгийг олон улсын ажиглагчид хэлж байна. Гэвч одоогоор Трамп Туркийн цэргийн ажиллагааг эсэргүүцсэн ямар нэг үйлдэл хийгээгүй ч АНУ Сири дэх үүргээ амжилттай гүйцэтгэсэн гэжээ.

 

a3a4ef15 abaa 4755 9f52 3b91d503fda4

 

Турк болон Сири дэх курдуудын хооронд АНУ зуучлагчийн үүрэг гүйцэтгэхийг оролдож байгаа юм.

Туркийн цэргүүд Сирийн хойд нутгийн Рас аль Айн, Тал Абьяад тосгонуудад цэргийн ажиллагаа явуулсан байна. Курдын цэрэг армиас бүс нутгийг чөлөөлж аюулгүй бүс байгуулахаар ажиллагаа явуулж байна хэмээн Турк улс байр сууриа хамгаалжээ. Гэвч олон улсын удирдагчид .

 

5ebd60c5 3a4b 436b b856 936012746738

 

Анадолу мэдээллийн агентлагийн дамжуулснаар цэргийн дайралт довтолгооноор 228 курдын зэвсэгт цэргийг устгасан гэв.

 

Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.