УИХ-ын Ёсзүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ томилогдсон. Тэрээр Ёсзүйн дэд хорооны даргаар томилогдонгууаа Ёсзүйн дэд хороонд байгаа ёсзүйгүй гишүүдийг халах, солих асуудлыг хөндөж эхэлсэн билээ. Юун түрүүнд УИХ-ын чуулганы хуралдааныг байнга тасалдуулдаг УИХ-ын гишүүн Б.Наранхүүг Ёсзүйн дэд хороонд байх ёсгүй хэмээн үзэж дэд хорооны гишүүнээс хасуулах саналыг УИХ-ын чуулганд оруулсан юм.
Харин өнөөдөр/2019.10.10/Хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн гурван гишүүн/ М.Оюунчимэг, Л.Болд, Ж.Мөнхбат/ болон УИХ-ын чуулганы хуралдаан тасалдуулж, гишүүдийн картыг сугалж байсан Шадар сайд Ө.Энхтүвшин, Байнгын хорооны хурал тасалдуулсан Б.Пүрэвдорж нарын ёс зүйг хэлэлцэхээр УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдах байтал Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан тэргүүтэй гишүүд нь санаатайгаар тасалж алга болсон гэж Ёсзүйн дэд хороон дарга Б.Бат-Эрдэнэ үзэж буйгаа мэдэгдлээ.
Мөн Ёсзүйн дэд хорооноос давхар албан тушаалтай гишүүд буюу Засгийн газрын сайд нарыг чөлөөлөх саналыг ч гаргажээ. Өөрөөр хэлбэл, сайд Х.Баделхан, Д.Сарангэрэл нарыг Ёсзүйн дэд хорооноос чөлөөлөхөөр болжээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Ёсзүйн дэд хорооны дарга болсноосоо хойш болоод Ёсзүйн дэд хорооны дүрмийг өөрчлөхөөр ажиллаж эхэлжээ. Ингэхдээ ёсзүй алдсан гишүүдийг Ёсзүйн дэд хороогоор оруулдаг биш шууд хууль, хяналтын байгууллагуудаар шалгуулж, хариуцлага тооцуулдаг байх зүйл, заалтл оруулахаар зорьж байгаа юм байна.