Манилагийн түгжрэл: Хоцрохгүй байхыг хүсвэл гэрээсээ эрт гар гэжээ

 

Филиппин улсын нийслэл Манила бол дэлхийн хамгийн их түгжрэлтэй, хөл хөдөлгөөн ихтэй хотуудын нэг юм. Хотын галт тэрэгний хөдөлгөөн саатсанаар автозамын түгжрэл дээд цэгтээ тулжээ.

Энэ байдлыг зохицуулахад хамгийн их хичээл зүтгэл гаргах ёстой эрх баригчид тоомжиргүй хандаж байгаа нь иргэдийг бухимдуулж байна. Тус улсын Ерөнхийлөгч Родриго Дутертегийн төлөөлөгч .

Иргэд түүнийг бодит нөхцөл байдлыг үл ойшоосон хэмээн буруутгасан байна. Хотын галт тэрэгний гурван гол шугам хаагдсанаас хойш оюутнууд хичээлдээ суух гэж гурван цагийг зам дээр өнгөрөөж байгаа тухай ярьжээ.

 

 109173734 gettyimages 530056770

 

Ерөнхийлөгч Дутерте ч мөн шүүмжлэлээс холуур өнгөрсөнгүй. Манила хот түгжрэлд дарагдаж байхад тэрээр АНУ-ын цэргийн хуучин онгоцыг 39,9 сая ам.доллараар хувийн хэрэгцээндээ зориулан худалдаж авсан нь ихээхэн шүүмжлэлд өртжээ.

Филиппин улс 12 сая хүн амтай, 2015 онд жолоо барихад хамгийн тохиромжгүй хотоор нэрлэгдсэн байна.

 

Эх сурвалж: www.bbc.com  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.