ХБНГУ: Буутай этгээд жүүдийн сүмд халдлага үйлдэж буйгаа шууд дамжуулахыг завджээ

 

ХБНГУ-ын Галле хотод зэвсэгт этгээд еврейчүүдийн баярын үеэр халдлага үйлдэж хоёр хүнийг буудаж амь насыг хороосон юм. Гэмт этгээд жүүдийн сүм рүү орж, тэнд байгаа 70-80 хүн рүү гал нээхийг оролдсон ба . Цагдаа нар түүнийг сүмрүү нэвтрэхээс нь өмнө баривчлан саатуулжээ.

27 настай, Германы иргэн сэжигтэн хэргийг ганцаараа үйлдсэн гэж үзэж байгаа юм.. Бичлэгийг нэн даруй устгажээ.

 

 109168907 33dcaf1d fcca 40f9 93a9 c6a284cf9f66

 

Германы Дотоод хэргийн сайд Хорст Зехофер сэжигтэн хэт барууны үзэл баримтлагч байж магадгүй хэмээн мэдэгджээ. Гэмт этгээд цэргийнхтэй төстэй хувцас өмсөж, хэд хэдэн зэвсэг авч явжээ.  Канцлер Ангела Меркель халдлагын үеэр амиа алдсан хохирогчдын дурсгалд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд оролцсон байна.

 

 109168909 blurred

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.