Gucci нохой эзнээ галаас аварчээ

 

Австралийн Сидней хот шинэ баатартай болсон нь Gucci нэртэй нохой ажээ. Даваа гарагийн шөнө Gucci-н амьдардаг байшинд гал гарч, ухаантай нохой эзнээ гэртэйгээ шатаж үхэхээс аварсан байна.

Түймэр гарах үед нохойны эзэн Жорж Рутонски гэртээ унтаж байжээ. Тэр галын утаа үнэртсэн нохойныхоо хуцаж бархирах чимээ, хамраараа шөргөөх үйлдлээр сэрсэн байна.

Рутонски аврагдсаныхаа дараа “нохой бол хүний хамгийн дотны найз гэж ярьдаг нь үнэн бололтой” хэмээн ярьсан байна. Харин хөршүүд нь гал түймэрт бүх зүйлээ алдсан боловч нохой нь байхгүй байсан бол Рутонски амьд үлдэхгүй байсан гэжээ.

 

191009114725 02 pomeranian fire exlarge 169

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.