АНУ: 18 настай хүү живсэн машинаас гэр бүлээ аврахын тулд амиа алджээ
Делавэр мужид 18 настай хүү усанд унасан машинд живж буй гэрийнхнээ аврахын тулд өөрөө амиа алдсан хэрэг гарчээ.
Өсвөр насны хүү хоёр эрэгтэй дүү,дүүгийнхээ найз охин, үеэлийнхээ хамт залуучуудын хөлбөмбөгийн тэмцээнийг зорьж ням гарагийн өглөө 09:41 минутын үед Делавэрийн сувгийн дэргэдүүр явж байжээ. Машин Вилмингтоноос баруун урагшаа 30 км орчимд ус руу унасан байна.
Хүү эхлээд охиныг уснаас гарахад тусалж, дараа нь бусад дүү нараа аврахаар ус руу эргэж оржээ. Гэвч уснаас хэн ч гарч ирээгүй байна. Уснаас цогцсыг нь олсон тухай цагдаа нар мэдээлжээ. Мөн гал сөнөөгчид, тэнгисийн цэргийн алба хаагчид, шумбагчдын эрэл хайгуулын эцэст 16 болон 12 настай дүү нарынх нь цогцсыг олсон байна. Тэдэнтэй хамт явсан зургаан настай хүү одоо болтол олдоогүй байгаа юм.

Холбогдох албаны хүмүүсийн мэдээлснээр машин ус руу унах үед хэр хурдтай явж байсан болон зорчигчдын талаар дэлгэрэнгүй мэдээлэлгүй байгаа гэжээ.
Эх сурвалж: www.cnn.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.