Монгол-Энэтхэгийн хамтарсан “Нүүдэлчин заан” цэргийн сургуулилалт явагдаж байна

 

Монгол, Энэтхэг улсуудын хамтарсан “Нүүдэлчин заан” цэргийн сургуулилалт 14 дэх жилдээ Энэтхэгийн Бакло хилийн цэргийн хуаранд явагдаж байна.

Сургуулилалтад Монголын армийн 084 дүгээр ангийн нисэх хүчний тусгай үүргийн батальоны бүрэлдэхүүн, алба хаагчид, офицеруудын хамт оролцож байгаа бол Энэтхэгийн арми Ражпутана зэвсэгт хорооны батальон бүрэлдэхүүнтэйгээр нэгджээ.

юм. Мөн хоёр талын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хүчирхэгжүүлэх, цэрэг армийн салбарт холбоо харилцааг сайжруулах зорилготой ажээ.  

Хамтарсан цэргийн сургуулилалтын хүрээнд тактикийн сургуулилалтаас гадна лекц сургалт, цэргийн жагсаалыг зохион байгуулж байна. Хоёр улсын арми харилцан туршлага солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх таатай боломж хэмээн мэдээлжээ.

 

Эх сурвалж: www.pragativadi.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.