Шведийн өвлийн олимпод оролцох тамирчдыг англи хэлний үнэ төлбөргүй сургалтад хамруулж байна

 

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг

Швед Улсад болох тусгай олимпийн өвлийн наадамд эх орноо төлөөлөн оролцох 20 тамирчдын англи хэлний мэдлэгийг сайжруулах  энэхүү сургалтыг 2019-2020 оны хичээлийн жилд явуулах аж. Сургагч багшаар “Хобби” сургуулийн 9-12 дугаар ангийн Улаан загалмай нийгэмлэгийн идэвхтэн гишүүд ажиллах юм байна.

Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, 15.1.7-д заасны дагуу  хүүхэд залуучуудын хамтын ажиллагааг дэмжих, оролцоонд тулгуурлан хөгжүүлэх ажлыг дэмжиж энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа аж.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.