Владимир Путин 67 насны төрсөн өдрөөрөө юу хийв?

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр буюу даваа гарагт 67 нас хүрлээ. Оросын төрийн тэргүүн хэзээнээсээ байгаль дэлхийтэй ойр байж, амьтдад хайртай гэдгээрээ олонд танигдсан. Ойн баяр, төрсөн өдөр зэрэг тэмдэглэлт өдрүүд, амралтаараа ихэвчлэн цээж нүцгэн эрэмгий зургуудаа олон нийтэд дэлгэн харуулдаг уламжлалтай. Харин энэ удаад.

 

191007082932 01 putin 67 birthday exlarge 169

191007083122 03 putin 67 birthday exlarge 169

 

Кремлийн ордноос түүний төрсөн өдөрт зориулан дэлгэсэн гэрэл зурагнаас харахад Путин Сибирийн өмнөд нутгийн ууланд ойрын туслах Шойгугийн хамт аялсан байна. Тэд зэрлэг мөөг түүж, цэвэр агаарт байгалийн сайхныг мэдэрчээ. 2009 онд Путин цээж нүцгэн морь унаж буй зургаа дэлгэсэн нь олон хүний анхаарал татаж байсан бол хоёр жилийн өмнө мөн л цээж нүцгэн Сибирьт загасчилж буй зураг нь олон нийтэд хүрч байсан юм.

 

NINTCHDBPICT000528853119 1

1076977390

191007083223 04 putin 67 birthday exlarge 169

 

Эх сурвалж: www.cnn.com 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.