Уолт Диснейн шидэт орны зочид агаарт хэдэн цагийн турш гацжээ

 

Уолт Дисней Ворлд цэнгэлдэх хүрээлэнгийн Скайлайнер дүүжин бүхээгт бямба гарагийн шөнө зочид түгжигджээ.

Зочид бүхээгт гурван цаг орчим гацсан тухайгаа CNN агентлагт ярьжээ. Гал сөнөөгчид дуудлагын дагуу 45 минутын дараа ирсэн боловч гурван давхар барилгатай тэнцэх өндөрт гацсан иргэдийг аврахын тулд хэдэн цаг зарцуулсан байна.

Бүхээгт гацсан зочдод анхны тусламж үзүүлж, цэвэр ус өгчээ. Дүүжин бүхээг гацсанаас иргэд гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй байна. .

Шидэт оронд аялахаар ирсэн ч олон цагийг гацаж дэмий үрсэн зорчигчдод нөхөн төлбөр болгож цэнгэлдэх хүрээлэнд тоглох үнэгүй тасалбар, бэлгийн карт өгсөн байна.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.