М.Анхцэцэг олимпийн эрхийн тэмцээнд аваргаллаа
Хүндийн өргөлтийн монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа олимпийн эрхийн оноо олгох San Diego open-2019 тэмцээнд оролцон иж бүрэн медаль хүртлээ.
-01.jpg)
Тодруулбал өнгөрөгч амралтын өдрүүдэд АНУ-ын Сан Диего хотноо ахмадуудын IWF Мастер ангиллын дэлхийн цом, Токио-2020 олимпийн эрхийн оноо олгох "San Diego Open" олон улсын тэмцээн зохион байгуулагдлаа.
Мастер ангиллын дэлхийн цомын тэмцээнд манай улсаас гурван тамирчин медаль хүртлээ.
- Эмэгтэйчүүдийн 50-иас дээш насны ангилалд Ц.Оюунчимэг алтан медаль
.jpg)
- Эмэгтэйчүүдийн 35-аас дээш насны ангилалд С.Саранцэцэг мөнгөн медаль
- Эрэгтэйчүүдийн 60-аас дээш насны ангилалд Б.Энхтайван мөнгөн медаль тус тус хүртлээ.
Харин "San Diego Open" олон улсын тэмцээнд манай тамирчид дараах амжилтыг үзүүллээ.
- 81кг жинд М.Анхцэцэг алтан медаль
.jpg)
Алтан медалийн эзэн М.Анхцэцэг
- 64кг жинд Г.Ануужин мөнгөн медаль
.jpg)
Мөнгөн медалийн эзэн Г.Ануужин
- +87кг жинд Э.Билэгсайхан хүрэл медаль тус тус хүртсэн байна.
.jpg)
Хүрэл медалийн эзэн Э.Билэгсайхан
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.