Анжелина Жолиг доромжилсон Ираны Инстаграм одыг баривчлав

 

Иран улсын цагдаагийн газар гоо сайхны мэс заслаараа олон нийтийн цахим сүлжээ Инстаграмд хэдий нь 30-аад мянган дагагчтай болсон эмэгтэйг баривчлан саатуулсан тухай мэдээлжээ. Тасним мэдээллийн агентлагийн дамжуулснаар.

Залуу бүсгүй өнгөрсөн жил гоо сайхны хагалгаанд орсон дүрс бичлэг, зургаа цахим сүлжээнд байршуулснаар дэлхий нийтийн анхаарлыг татах болжээ. Тэрээр ихэвчлэн Холливудын нэрт жүжигчин Анжелина Жолиг дуурайж хэтрүүлэн засварласан зургаа Инстаграмд байршуулдаг байна.

 

 109122095 mediaitem109122094

 

. Түүний нийтэлж буй зурагнуудын ихэнх нь нүүрний будаг ашиглан царайгаа хувиргаж, программ ашиглаж нүүрний хэлбэрээ өөрчилсөн байдаг байна. Нэрт жүжигчин Анжелина Жолиг дуурайхдаа зомби дүрийг нь дүрсэлж хацраа хонхойлгон нүүрний хэлбэрийг араг яс шиг болгон, уруулаа памбайлгаж томруулж, хамрын үзүүрийг хүүхэлдэйн киноны шулам шог шовх үзүүртэй болгон өөрчилдөг ажээ.

 

 109122091 mediaitem109122090

 

. Түүнд бусдыг гутаан доромжилсон, хүчирхийллийг турхирсан, хууль бусаар үл хөдлөх хөрөнгө эзэмшсэн, улс орны бэлгэдэл болсон хижаб толгойн алчуурыг үл хүндэлсэн, залуу хүмүүсийг авлига хээл хахуульд уриалсан зэрэг хэд хэдэн хэрэг тохжээ.

Дашрамд мэдээлэхэд Инстаграм нь Иран улсад нээлттэй байдаг цорын ганц олон улсыг хамарсан цахим сүлжээ юм. Фэйсбүк, Твиттер, Телеграм мессенжерийг албан ёсоор хориглосон байдаг.

 

Эх сурвалж: www.theguardian.com, www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.