“Home plaza” орчмын хөдөлгөөний өөрчлөлт

 

“Home plaza“ орчмын хөдөлгөөнд хэрхэн зохицуулагдах талаар мэдээлэе.

Олимпийн гудамж талаас буюу шинэ гүүрнээс ирэх хөдөлгөөн “Home plaza”-гийн зүүн талаар чигээрээ явж шууд Е-мартын гэрлэн дохиотой уулзварт хүрэх бол Махатма Гандийн гудамж буюу Наадам центрийн чиглэл рүү явах хөдөлгөөн “Home plaza”-гийн хойд талд баруун гар тийш эргэж зорчдог хэвээрээ байх аж.

“Home plaza”-гийн зүүн хойд талын зорчих хөдөлгөөнийг огтлолцолгүй болгох үүднээс Хүннүгийн гудамж буюу Баянмонгол хороолол талаас ирэх хөдөлгөөн зөвхөн баруун гар тийш эргэж, хотын төв рүү чиглэн, шинэ гүүрээр, Махатма Гандийн гудамж буюу Наадам центрийн чиглэлд зорчихдоо гүүрний доогуур эргэх хөдөлгөөн хийхээр зохион байгуулжээ. Харин .

Мөн зурагт тод ногооноор тэмдэглэсэнчлэн явган зорчигчдод зориулсан гүүрэн гармыг шинэ гүүрэн зам дагуу хийж байгаа талаар Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.

71921315 485911705596091 5606482160228761600 n 20191003044718 20191003054943

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.