АНУ Европын Холбоонд 7,5 тэрбум ам.долларын татвар ноогдуулна
АНУ, Европын Холбоо нисэх онгоц үйлдвэрлэгч Эйрбус, Боинг компаниудын хууль бус татвар татаасны асуудал дээр маргасаар 15 жил өнгөрсөн гэж ВВС мэдээлжээ. Зөрчил маргааны дүнд Америкийн Засгийн газар Европын Холбооны орнуудаас импортолдог бараа бүтээгдэхүүнүүдэд 7,5 тэрбум ам.долларын татвар ноогдуулахаа мэдэгдсэн байна.

Дэлхийн худалдааны байгууллагын мэдээлснээр энэ сарын 18-ны өдрөөс эхлэн хэрэгжих татвар бяслаг, олив, ажлын хувцаснаас авахуулаад онгоц хүртэл олон төрлийн бараа бүтээгдэхүүнд хамааралтай. Брюсселийн зүгээс АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ авч бараа бүтээгдэхүүнд нь татвар онооно хэмээн анхааруулжээ.
Вашингтоны худалдааны төлөөлөгчдийн мэдэгдсэнээр Европоос импортлох нисэх онгоцуудад 10 хувь, газар тариалангийн болоод бусад бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ноогдуулсан байна. Энэ зуур Европын Комисс Америкийн импортын бараа бүтээгдэхүүнд 20 тэрбум ам.долларын татвар оноох санал дэвшүүлжээ.
Эх сурвалж: www.bbc.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.