Зургаан настай хүүхдийн бөөрний чулууг дурангаар авах мэс заслыг амжилттай хийжээ
Монгол эмч нар анх удаа зургаан настай хүүхдийн бөөрний чулууг дурангаар авах мэс заслыг амжилттай хийжээ.
Тодруулбал, ЭХЭМҮТ-ийн Бөөрний Мэс Заслын тасагт зүүн бөөрний тэвшний чулуу оноштойгоор хэвтэн эмчлүүлж зургаан настай хүүхдэд ЭХЭМҮТ, УНТЭ-н Урологи-Андрологийн төвийн эмч нар хамтран мэс заслыг хийжээ.
ЭХЭМҮТ-н эмч нар болон УНТЭ-н Урологи-Андрологийн төвийн эмч нар хамтарч арьсны гаднаас бөөрөнд хатгалт хийж, бөөрийг дурандаж чулууг бутлан авах (PCNL) мэс заслыг гүйцэтгэсэн байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.