БНАСАУ АНУ-тай зөвшилцөлд хүрээд нэг хонолгүй баллистик пуужин туршив

 

Зогсонги байдалд ороод байсан Умард Солонгос, Америкийн цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрийг албан ёсоор үргэлжлүүлэх болсон гэдгийг Пхеньянаас мэдэгдээд төд удалгүй буюу хэдхэн цагийн дараа далайн уснаас баллистик пуужин харваж туршилт хийсэн тухай мэдээллээ.

Өмнөд Солонгосын албаныхны дамжуулснаар Вонсан боомтын ойролцоогоос харвасан баллистик пуужин 450 км зайд, далайн түвшнээс 910 км өндөрт хүрч Японы тэнгист унасан байна. . Түүний хэлснээр Умард Солонгос улс балллистик пуужингийн технологийг туршихыг хориглосон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг зөрчжээ.

Японы Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ёшихиде Суга Умард Солонгосын харвасан пуужин далайд унахдаа хоёр хэсэг хуваагдсан байж магадгүй гэж мэдэгдсэн байна. Умард Солонгос улс 2019 он гарснаас хойш 11 дэх удаагаа пуужин харваж туршлаа.

 

0 Kim Jong Un watches test fire of ballistic missile from submarine

 

Эх сурвалж: www.bbc.com

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.