МУГЖ, дуучин Т.Ариунаа бие даасан тоглолтоо хийнэ

 

МУГЖ, дуучин Т.Ариунаа ирэх арваннэгдүгээр сарын 8-нд “Тэнгэр шиг бай” шоу тоглолтоо "Буянт-Ухаа"спортын ордонд хийхээр болжээ.

. Тоглолтод Т.Ариунаагийн бүх цаг үеийн шилдэг гэсэн уран бүтээлүүд дуулагдах юм байна. .  

Тоглолтынхоо бэлтгэл болгож, яруу найрагч О.Дашбалбар агсны “Тэнгэр шиг бай” шүлгээр дуу хийж, дүрсжүүлэх юм байна. "Тэнгэр шиг бай"  тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аравдугаар сарын 9-нд болох хэвлэлийн бага хурлын үеэрээ өгнө гэв.

 Тоглолтын тасалбарын хувьд суудлаасаа хамаарч 30-120 мянган төгрөгийн хооронд зарагдаж эхэлжээ.

 МУГЖ Т.Ариунаа 'Тэнгэр шиг бай' тоглолтын бэлтгэл ажил LIVE

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.