Хамгийн сайн цангаа тайлж, чийгшүүлдэг шингэн ус биш!

 

Ам цангах үед хамгийн хэрэгтэй зүйл ус гэж бид боддог. Үнэн хэрэгтээ амны цангааг тайлж, чийгшил өгөх хамгийн шилдэг уух юм юу вэ гэдгийг судалгаагаар тогтоосон байна. Сонирхолтой нь уснаас илүү чийгшүүлж, цангаа тайлдаг зүйл нь сүү ажээ.

 

161223130950 faf howard food as fuel after workout 00003305 exlarge 169

 

Шотландын Гэгээн Эндрюсийн их сургуулийн эрдэмтэн судлаачид хэд хэдэн уух зүйлсийн чийгшүүлэх чанарыг судлан харьцуулсан байна. Ингэхэд цэвэр ус болон хийжүүлсэн уснаас илүү чихэрлэг, тослог, уураг агуулсан шингэн уух зүйлс цангааг тайлж, удаан чийгшлээ хадгалахад тусалдаг аж. Ямар нэг зүйл уухад бидний ходоод гэдсэнд орсон шингэн цусанд шимэгдэж та бидний биеийг чийгшүүлдэг.

Харин тэдгээр уух зүйлсэд агуулагдаж буй тэжээллэг чанар хэрхэн нөлөөлдөг вэ гэдэг дээр эрдэмтэд анхаарлаа хандуулжээ. Ингэхэд Учир нь сүүнд чихэр, лактоз, уураг, өөх тос агуулагддаг нь ходоод гэдсэнд дутагдаж буй шингэнийг нөхөж илүү удаан хугацаанд чийгшлээ хадгалж цангахгүй байхад тусалдаг гэжээ.

 

Milk CNNPH

 

Түүнчлэн сүүний найрлагад агуулагдаж байдаг натри яг л хөвсгөр зөөлөн бие угаагч шиг ажилладаг. Тус их сургуулийн эрдэмтэд уух зүйлсийг цангаа тайлах, бие организмыг чийгшүүлэх чанараар дэс дараалуулжээ.

1.    Өрөмтэй сүү

2.    Амны хөндийн цангаа тайлах зориулалттай уусмалууд /Pedialyte, Liquid I.V. гэх мэт/

3.    Тослог их хэмжээгээр агуулсан сүү

4.    Жүржийн шүүс

5.    Кола

6.    Илчлэггүй Кола

7.    Цай

8.    Спортлог ундаа

9.    Цэвэр ус

10. Хийжүүлсэн ус

11. Тунгалаг шар айраг

12. Кофе

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.