Монгол аялгуу дэлхийг донсолгох цаг дор

 

Өөрсдийн тоглож буй хөгжмийн урсгал, чиглэлийг Хүннү Рок хэмээн тодорхойлсон "The Hu" хамтлагийн “Wolf totem” дуу нь энэ оны эхээр АНУ-ын ITUNES-д хамгийн өндөр борлуулалттай дууны жагсаалтыг тэргүүлээд зогсохгүй Биллбордын шилдэг 100 рок дууны жагсаалтад дээгүүр бичигдэн монголын хөгжмийн нэгэн шинэ түүхийг эхлүүлж байлаа. 

7a097228f27dd72293114af50b543469 01

Тэгвэл өнөөдөр тус хамтлагийн "Гэрэг" цомог биллбордын шилдэг борлуулалттай цомгийн жагсаалтыг тэргүүллээ. Уг цомогт Youtube хуудсыг байлдан дагуулж 25 сая гаруй үзэлттэй Yuve Yuve, “Wolf totem” зэрэг есөн уран бүтээл нь багтсан байна. 

Capture 082704 825956847

Тэд маргаашнаас АНУ-ын хотуудаар аялан тоглолтоо эхлүүлсэн бөгөөд тоглолтын тасалбар нь дуусч байгаа юм. 

Screen Shot 2019 09 25 at 10

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.