ВИДЕО: Д.Трампын хамгийн сайн найз Нарендра Моди

 

Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дэх удаагийн чуулга уулзалтад оролцохоор АНУ-д урт хугацааны буюу долоо хоногийн хугацаатай айлчлалаа эхлүүлсэн. Гадны зочин төлөөлөгчдийг ирэхэд тун ховорхон зохион байгуулдаг олон нийтийн цуглааныг Энэтхэгийн Ерөнхий сайдад зориулж Техаст хийжээ.

Хьюстон хотын NRG цэнгэлдэх хүрээлэн дэх “Howdy, Modi!” арга хэмжээнд 50,000 иргэн оролцсон байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уг үйл явдлыг түүхэн арга хэмжээ хэмээн сайшааж магтжээ.

Цэнгэлдэх хүрээлэнд цугласан олон мянган үзэгчийн өмнө хэлсэн үгэндээ Трамп “Америкийн хамгийн агуу, найдвартай, үнэнч, дотно нөхдийн нэг Энэтхэгийн Ерөнхий сайд Модитой Техаст байгаадаа маш их сэтгэл хөдөлж байна” гэжээ. Харин Ерөнхий сайд Моди “Цагаан ордон дахь жинхэнэ найз минь одоогийн Ерөнхийлөгч юм. Ерөнхийлөгч Трамп бол халуун дулаан, нөхөрсөг, эрч хүчтэй, ойр дотно, оюун ухаан төгөлдөр хүн юм” гэжээ.

 

oech3e5g moditrump650 625x300 22 September 19

 

Олон улсын ажиглагчдын зүгээс “Howdy, Modi!” арга хэмжээг Америк болон Энэтхэг улсуудын хувьд аль алинд нь харилцан ашигтай буюу win-win байж чадсан шилдэг дипломат ажиллагаа хэмээн дүгнэж байна.

 

cbsn fusion donald trump hosts indian pm narendra modi howdy modi texas rally thumbnail 351897 640x360

 

Нарендра Модигийн Америкт хийх урт хугацааны айлчлалын гол сэдэв НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаас гадна худалдааны гэрээ хэлэлцээр байх юм. НҮБ-ын гишүүн орнуудын өмнө Нарендра Моди Кашмирын асуудлаас болж шүүмжлэлд өртөж магадгүй. Энэтхэг, Америк улсуудад хилийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах нийтлэг эрх ашгийн сонирхол байгааг эх сурвалжид дурджээ.

 

file777yedxibup5b44fjb0 0

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.