СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-09-20

Энэ амралтын өдрүүдэд дараах замуудыг хаана

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

 

Сэлбэ дэд төвийг Чингэлтэй төвтэй холбох ус, дулааны төв шугамын угсралтын ажил хийж буйтай холбогдуулан өнөө орой 23:00 цагаас энэ ням гарагийн  00:00 цаг хүртэлх хугацаанд 32-ын уулзвараас Долоон буудал хүртэлх автозамын хөдөлгөөнийг бүрэн хаана.

 “Эв нэгдэл” Улаанбаатар Дуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж буйтай холбогдуулан Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас зүүн тийш Амгалангийн төмөр замын гарам хүртэлх замыг маргааш өглөөний  09:00-16:00 цагийн хооронд хаана.

Баянгол дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, 10-р хорооллын авто замын борооны ус зайлуулах шугам хийж гүйцэтгэх зорилгоор тус хэсгийн замыг маргааш оройн 23:00 цагаас  ням гарагийн өглөөний 06.00 цагийн хооронд түр хааж шугам угсралтын ажил хийнэ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.