Б.Амархүү покер тоглож хожсон Бенц машиндаа мансуурч байгаад баривчлагджээ

 

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өчигдөр орой 24.00 цагийн үед Буриад Улсын Гавьяат Жүжигчин, дуучин Борхүүгийн Амархүүг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи хэрэглэсэн үед нь дайчлан баривчилжээ.

Дуучин Б.Амархүү хар тамхи, мансууруулах төрлийн ямар бодисыг биедээ авч явсан, хэчнээн хэмжээний мансууруулах бодистой явсан, хэдэн хүнийг холбогдуулан дайчлан баривчилсан эсэхийг албаны эх сурвалжаас тодруулахад Түүнд хар тамхины сорьц тавьж үзэхэд хэрэглэсэн гэдэг тогтоогдсон. Хэдий хэмжээний бодис биедээ хадгалж байсан нь мөрдөн байцаалтын нууц учраас хэлэх боломжгүй. Нэг зүйлийг нэмж хэлэхэд Б.Амархүү өмнө нь хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдож шалгагдаж байгаагүй” гэв.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэргийг илрүүлэхээр идэвхтэй гүйцэтгэх ажиллагааг явуулах явцдаа Б.Амархүүг илрүүлэн баривчилсан байна. .  

Б.Амархүүд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гаргасантай холбогдуулан түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьжээ. Цагдаагийн байгууллагаас дуучин Б.Амархүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгаж байгаа аж. Хэрвээ шүүхээс Б.Амархүүг гэм буруутай гэж үзвэл эрүүгийн хуульд заасны дагуу нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял эдлэх юм байна.

70983125 503237147129550 2990010043673346048 n

Дуучин Б.Амархүүг баривчилж байгаа нь

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.