СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Лондон хотод дэлхийн анхны үтрээний музейг нээнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Дэлхийн хамгийн анхны үтрээний музей Британийн нийслэл Лондон хотод ирэх 11 дүгээр сарын 16-ны өдөр нээгдэхээр болжээ. Музейд охид эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсрол олгох, аливаа асуудлыг ичиж эмээж нуун дарагдуулахын эсрэг тэмцэх, эрүүл ахуйг сахин хамгаалахад чиглэсэн байна. Уг музейг нээх кампанит ажлын хүрээнд 50,000 фунт стерлинг цуглуулжээ.

Музейг санаачлагчид анх удаа эмэгтэйчүүдийн нууц бие эрхтнийг тоосго, шохойгоор хийж олон нийтэд дэлгэн харуулна гэжээ. Урлагийн бүтээл, жүжиг, сургалт болоод шог хошин халуун яриа өрнүүлэх үдшүүдийн сэдэв зөвхөн эмэгтэйчүүдийн гадаад болон дотоод бэлэг эрхтэн байх юм.

Ингэснээр бие эрхтэн, хүйсийн ялгаа арилж бүх хүн ичиж зовох хэрэггүй гэдгийг харуулах юм.

 

 

Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг Жогийн итгэл хандивын байгууллагын судалгаагаар 25-29 настай эмэгтэйчүүдийн ¼ нь дотоод үзлэг хийлгэхээсээ ичдэг гэжээ.

Насанд хүрэгчдээс гадна сургуулийн насны хүүхдүүдэд музейг үзүүлснээр өсвөр насны охид нөхөн үржихүйн боловсролын талаар ярихдаа ичиж эмээж, айж сандрахгүй байх сайн талтай гэж Шехтер хэлсэн байна. Мөн энэ талаар боловсрол олгосноор эрүүл бэлгийн харилцаанд орох, эмч нартай чөлөөтэй ярилцах зэргээр тулгамдсан асуудлаа шийдэхэд илүү нээлттэй болж чадна гэжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.