БНСУ: Цуврал алуурчинг 30 жилийн дараа илрүүлэв

 

Өмнөд Солонгос улсад одоогоос 30 орчим жилийн өмнө эмэгтэйчүүдийг хүчирхийлэн амь насыг нь хэрцгийгээр хороож байсан цуврал алуурчныг олж илрүүлсэн тухай цагдаагийн газраас мэдээлжээ.

1986-1991 оны хооронд Сөүлийн урд хэсэгт байдаг Хвасонгийн хөдөө нутгаас 10 эмэгтэйн цогцос олдсон юм.

 

20190918000717 0

 

Сэжигтэн уг хэрэг илрэхээс өмнө аль эрт буюу 1994 онд бэр эгчээ хүчирхийлэн хөнөөсөн хэргээр бүх насаараа хоригдох ял сонсож, ялаа эдэлж байгаа юм. Гэвч тэрээр Солонгос даяар шуугиан тарьж байсан цуврал аллагыг үйлдээгүй хэмээн хэрэг хүлээхээс татгалзжээ.

 

shutterstock 1192132651 940x580

 

 Хэргийн үнэн мөнийг тогтоохын тулд бүх хүчин чадлаа дайчлан ажиллана гэжээ.

 

 108864761 gettyimages 962259970

 

Олон нийтийг цочирдуулж байсан, түүхэнд хараар тэмдэглэгдсэн үйл явдлаас сэдэвчлэн бүтээсэн “Memories of Murder” уран сайхны кино олон улсын кино наадмуудаас томоохон шагналуудыг хүртсэн байдаг юм.

 

maxresdefault

 

 Эх сурвалж: www.bbc.com 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.