Индонези: Ойн түймрийг асаасан гэх 200 орчим хүнийг баривчилжээ

 

Индонези улсад гарсан ойн түймрийн улмаас экологийн олон мянган га бүс шатаж, хорт утаа тархсан. Өргөн хүрээг хамарсан ойн түймэртэй холбогдуулан  185 хүнийг сэжигтнээр татан баривчилжээ.

Үндэсний цагдаагийн газрын төлөөлөгч Дэди Прасетогийн хэлснээр түймэр ассан зургаан муж, дөрвөн корпорацийн төлөөлөгчдийг хэрэгт холбогдуулан баривчилж мөрдөн шалгаж байна. Түймрийн 99 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэж үзжээ.

 

GettyImages 495207966

 

Тус улсад өнгөрсөн зуны саруудад 328,000 га талбай шатаж, олон зуун иргэнийг нүүлгэн шилжүүлсэн ба 9,000 бие бүрэлдэхүүн түймрийг унтраахаар дайчлагдсан байна.

 

190918140321 indonesia haze 1809 exlarge 169

 

Агаарын бохирдлоос болж Малайзад 600 гаруй сургууль үүд хаалгаа барьсан байна. Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн хэлснээр ойн түймрийг унтраахаар 52 онгоц ашиглаж байгаа ба 5,500 бие бүрэлдэхүүнийг нэмж дайчлахаар болжээ.

 

e201585e d117 11e9 9cec db56b3c139e7 image hires 105009

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.