Либери: Шашны сургууль шатаж бага насны 30 орчим хүүхэд амиа алджээ

 

Либерийн нийслэл Монрови хотод үйл ажиллагаа явуулдаг шашны сургуульд гал гарчээ. Орон нутгийн цагаар 23 цагт гал гарах үед хүүхдүүд унтаж байсан бөгөөд 26 хүүхэд амиа алдсан гэж эх сурвалж мэдээлсэн байна.

Сургуулийн байранд галын гарц байгаагүй учраас хүүхдүүд шатаж буй барилгаас зугтах чадаагүй байна. Галын үеэр хоёр хүн амьд гарсныг эмнэлэгт хүргэсэн ч биеийн байдал нь хүнд байгаа гэжээ.

 

190918154723 02 liberia school fire 0918 exlarge 169

 

Либерийн Ерөнхийлөгч Жорж Виэ аймшигт мэдээг сонсоод өөрийн биеэр хэргийн газарт ирж хүүхдүүдийн ар гэрийнхэнтэй уулзахаар болсон байна. “Улс орон нэг иргэнээ алдахад ч эмгэнэлтэй байтал 26 хүүхэд хоёр удирдагч багшаа алдана гэдэг нөхөж баршгүй хүнд гарз” хэмээн Ерөнхийлөгч мэдэгджээ.

Галын шалтгааныг тодруулах ажлыг нэн даруй эхлүүлэх юм байна. Исламын шашны ёсоор амиа алдагсдыг 24 цагийн дотор оршуулна гэжээ.

 

190918154820 03 liberia school fire 0918 exlarge 169

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.