Хонконг: Аюулгүй байдлын үүднээс морин тойруулгыг хаалаа

 

Хонконгийн эдийн засгийг хөдөлгөх гол хүчин зүйлсийн нэг болсон морины бооцоот уралдаануудыг лхагва гарагт цуцалсан байна. Хонконгийн Jockey Club улс төрийн эмх замбараагүй байдлаас үүдэж уралдаанд оролцогчид, морь унаачид болон морин тойруулгын бусад ажилтнуудын аюулгүй байдлыг хамгаалахын тулд цуцалсан гэж тайлбарлажээ.

Эрх баригчдын эсрэг ардчиллыг дэмжсэн жагсаал морин тойруулгын ойролцоох нийтийн тээврийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй нөхцөл байдал үссэн байна. Мөн

15 дахь долоо хоногтоо тасралтгүй үргэлжилж буй жагсаал улс төрөөс гадна эдийн засгийн салбарт сөргөөр нөлөөлж эхэлсэн байна.

Jockey Club нь хамгийн гол татвар төлөгчдийн нэг ба жилд дунджаар 13 тэрбум хонконг долларыг төсөвт бүрдүүлдэг байна. Энэ нь Хонконгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 1,3 хувь юм.

 

89b2c01a d389 11e9 a556 d14d94601503 image hires 171102

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.