ОХУ: Хулгайгаар загасчилсан БНАСАУ-ын 80 гаруй иргэнийг барьжээ

 

ОХУ-ын эргийн хамгаалалтын албаныхан хулгайгаар загасчилж байсан Умард Солонгосын хоёр усан онгоцыг саатуулсан гэдгээ мэдэгдлээ. Усан онгоцууд дээр Умард Солонгосын 80 гаруй иргэн байжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр завинуудын нэг гал нээсэн ба Оросын хилийн харуул хамгаалалтын албаны гурван хүн мөргөлдөөний үеэр гэмтэж шархадсан гэжээ. Умард Солонгосын талаас уг хэрэгт холбогдуулан ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.

Оросын Гадаад хэргийн яамнаас дипломат харилцаа сайтай ойрын холбоотон улстай таагүй нөхцөл байдал үүссэнд ихээхэн сэтгэл зовниж буйгаа мэдэгджээ.

Оросын Холбооны аюулгүй байдлын газрын төлөөлөгчийн хэлснээр  хоёр усан онгоц 11 моторт завины хамт Солонгосын хойг, Орос, Япон гурван улсын дунд байдаг Ямато эргийн орчимд загасчилж байжээ.

Тэд Баригдсан усан онгоцууд, багийн гишүүдийг алс дорнодын Накодка боомтод хүргэжээ.

 

pic 1568736419

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.