Э.Содномпилжээгийн амжилт Гиннест бүртгэгджээ
Паралилимпын хүрэл медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин Э.Содномпилжээ энэ жилийн наймдугаар сард Казахстаны Нур-Султан хотод болсон пара пауэрлифтингийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг өргөн түрүүлэхдээ дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн. Тэгэхдээ тэрбээр өөрийнхөө өмнө нь эзэмшиж байсан дээд амжилтыг гурван кг-аар ахиулсан. Гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн Казахстан улсад үзүүлсэн амжилтыг “Гиннесийн ном”-д албан ёсоор бүртгэв. Ингэснээр Монголоос дахин нэг тамирчин Гиннесийн дээд амжилт тогтоосон гэж бүртгэсэн талаар Монголын паралимпийн хороо албан ёсны фэйсбүүк хуудастаа мэдээлжээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.