Израйльчууд таван сарын дотор хоёр дахиа сонгууль өгч байна

 

Израйль улсад өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон сонгуулийн дараа эрх барих Засгийн газрын эвсэл бүрдүүлж чадаагүйгээс дахин сонгууль явагдаж байна.

Урьдчилсан санал хураалтаар Ерөнхий сайдын баруун жигүүрийн Ликуд нам өрсөлдөөнд цэргийн дарга байсан Бенни Ганцын төвийг сахигч Цэнхэр ба Цагаан намтай эн тэнцүү өрсөлдөх юм байна. Засгийн газрын шинэ эвсэл байгуулах хэлэлцээр санал хураалт дуусч, саналын дүн гарсны дараа 22:00 цагаас эхэлнэ.

Тэрээр хэрэв тав дахь удаагаа ялалт байгуулж Засгийн газрын тэргүүний байр сууриа хадгалж үлдэж чадвал Израйлийн газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хадгална хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.