LIVE: Д.Амарбаясгалан: УИХ-ыг тараах асуудлаар гишүүд мэр сэр ирж уулзаж байгаа нь үнэн
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:
-УИХ тарах нь зүйтэй гэж үзвэл нам дээр яригдана. Яригдаагүй учраас намын түвшинд болон УЗ хуралдахгүй. Миний өрөөнд УИХ-ыг тараах уулзалт болоогүй. Харин хүмүүс энэ асуудлаар мэр сэр ирж уулзаж бол байгаа. Тэрнээс хэн нэгэн гишүүн албан баланк дээр гарын үсэг зуруулж явсан асуудал одоогоор байхгүй.
УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь хуулийн дагуу энэ асуудлыг тавиад, тарцгаая гэх юм уу, ард нийтийн санал асуулгад оруулъя гэх юм бол яригдана. Яриагүй байхад намын түвшинд ярих боломжгүй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.