Тархинд нь шимэгч амёб орсон 10 настай охин амьсгал хураажээ

 

Техас мужид амьдардаг 10 настай Лили Мэй Эвант долоо хоног гаруйн өмнө Бразос гол болон Витни нууранд сэлжээ.  Удалгүй биеийн байдал нь муудсан охиныг хүүхдийн эрүүл мэндийн төвд аваачихад тархи мэдрэлийн судсыг нуур, голын бүлээн цэнгэг усанд амьдардаг нэг эст амёб бөглөсөн байв.

Naegleria fowleri гэх амёб нь чих, хамраар дамжиж хүний биед ордог ба тархи руу шигдэж тархины эдийг гэмтээдэг аюултай.

Энэ жил тавдугаар ангид сурч байсан охин амьдрахын тулд 10 орчим хоног тэмцэж амьсгал хураасан болохыг гэр бүл болон сургуулийн захиргааны зүгээс албан ёсоор мэдэгдэж гүн эмгэнэл илэрхийлжээ. Хэрэв охин амьд мэнд байсан бол улс орондоо хэрэгтэй иргэн болон өсөх байсан хэмээн цахим сүлжээнд мэдэгдсэн байна.

 

image

 

Охины үхлийн шалтгааныг хүүхдийн эрүүл мэндийн төвөөс тайлбарлахаас татгалзжээ. Учир нь Мэй охины ар гэрээс зөвшөөрөөгүй байна.

2009-2018 оны хооронд Naegleria floweri амёб тархи, мэдрэлийн системд шигдэж амь насанд хүрсэн 34 тохиолдол бүртгэгджээ. Харин

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.